Сайтын мэдээ

"Би байна" Жендерийн аянд нэгдэж байна.

by Эрболд Батбилэг -

Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан өрнүүлж буй
"Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аянд Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119- р сургууль нэгдэж байна.
Уг аяныг Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооны хамтарсан“Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”судалгааны үр дүнд суурилан явуулж буй бөгөөд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах зорилгоор зохион байгуулж байна.
Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа нь уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх цаг болсныг Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэж байна.
Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна.
Бусад шалтгаанд
28.7 хувь нь зүрх, судасны өвчнөөр,
24.9 хувь нь хавдраар
7.6 хувь нь зам тээврийн ослоор,
5.0 хувь нь амиа хорлосон байна.
Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-с дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилж байгаа юм.
Судалгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаануудыг доорх байдлаар тодорхойлсон"Би байна" аянд нэгдэж байна.. Үүнд:
Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна.
Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.
Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна.

ХҮҮХДЭДЭЭ АЛДАА ГАРГАХ БОЛОМЖ ОЛГООРОЙ

by Мөнхжаргал Цэнгэл -

ХҮҮХДЭДЭЭ АЛДАА ГАРГАХ БОЛОМЖ ОЛГООРОЙ Хүүхдээ хэт их бөөцийлж, бусдаас байнга өмөөрөх, бүх зүйлд харилцан дүгнэлт хийлгүй зөвхөн бусдыг буруутгах, хийх зүйлийг нь өмнөөс нь хийж өгөх, зааварчлах тусам хүүхэд бие даалтгүй, идэвх санаачлагагүй, асуудалд өртөмхий, нийгэмших дадал бага, өөртөө итгэх итгэл муу болдог.  Бие даана гэдэг нь өөрөө бодож, өөрөө шийдэж, өөрөө хийж, өөрөө бусадтай "учраа олохыг" хэлнэ.  Тиймээс та хүүхдэдээ насанд нь тохирсон ажлыг даалгаж, чадах зүйлийг нь өмнүүр нь орж бүү хийгээрэй.  Хүүхдээ өөрийнхөөрөө байх, алдах, алдаанаасаа ӨӨРӨӨ СУРАЛЦАХ боломж олгоорой.  Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш) Б. Мягмарсүрэн (Сэтгэл судлаач)

Ажил үүргийн хуваарь

by Насанбаяр Ганбат -
1 дэх өдөр Мөнхнаст, 2 дахь өдөр Долгорханд, 3 дахь өдөр Билэгмаа, 4 дэх өдөр Ариунаа, 5 дахь өдөр Баянжаргал нар тухайн өдөр ямар зүйл хийх талаар ажил үүргийг гишүүддээ зааварчилаад хийсэн ажлын тайлангаа илтгээд явна. Хийлгэх ажлаа урд өдрийнхөө орой төлөвлөж танилцуулаад ажлын хэсгээрээ цуглаж хийх үү эсвэл онлайнаар хийх үү гэдгээ ахлагч өөрөө мэдэгдэх. Ерөнхийдөө хөгжүүлэлтийг хийх цагийг 10.00-14.00, 18.00-22.00 гэж тогтмолжуулбал зүгээр байна. Системдээ хэнээс ямар асуулт асуухаа мүүдл чат дотор нь асуугаад хариулаад явчихаж байя. Амжилт

(Ганбат Сүрэнжав -ийг Thursday, 16 April 2020, 10:23 AM болгож засварласан.)

Үйл ажиллагаа 1

by Насанбаяр Ганбат -

2020-04-08-ны Хаврын дунд сарын шинийн 15-ны цагаагчин могой өдрийн морь цагт Moodle системийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэв.


(Ганбат Сүрэнжав -ийг Saturday, 11 April 2020, 7:32 PM болгож засварласан.)