Сайтын мэдээ

мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Ай Си Ти оффис дээр 2 өдрийн сургалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.

дэргэд Admin admin -

Ай Си Ти Групп ХК болон Санхүүгийн боловсролын HUB-аас НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 12 дугаар анги төгсөж буй сурагчдад мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Ай Си Ти оффис дээр 2 өдрийн сургалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.
Сурагчид мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхол, авьяас, физиологийн онцлог болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэж мэргэжлээ сонгох нь маш чухал. Түүнээс гадна сонирхож буй мэргэжлийг тэр чиглэлээр ажилладаг байгууллагууд дээр бодитоор туршлага хуримтлуулбал илүү ойлголттой болохоос гадна бодит сонголт хийх боломжтой.
Ирэх арван жилд олон улсад эрэлттэй мэргэжлүүдээр технологийн салбарын мэргэжлүүд зонхилж байна.

Иймд ирээдүйн технологийн салбарын шилдгүүдийн шийдвэр гаргалтад дэм болохоор мэргэжил чиглүүлэх сургалтыг явуулах гэж байна.

Сургалтад 10 хүүхэд шалгаруулж авна.
Шаардлага:
- Одоо 12-р ангид суралцаж байгаа
- Цаашид IT чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа
- Уг сургалтад хамрагдахыг ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ буй.
Доорх линкээр сургалтад бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeVcDwnO-AXnj3vLVrNcZZAOcV0FsgYQ41HyDG5XMe8FgDXyg/viewform

Ажил үүргийн хуваарь

дэргэд Насанбаяр Ганбат -
1 дэх өдөр Мөнхнаст, 2 дахь өдөр Долгорханд, 3 дахь өдөр Билэгмаа, 4 дэх өдөр Ариунаа, 5 дахь өдөр Баянжаргал нар тухайн өдөр ямар зүйл хийх талаар ажил үүргийг гишүүддээ зааварчилаад хийсэн ажлын тайлангаа илтгээд явна. Хийлгэх ажлаа урд өдрийнхөө орой төлөвлөж танилцуулаад ажлын хэсгээрээ цуглаж хийх үү эсвэл онлайнаар хийх үү гэдгээ ахлагч өөрөө мэдэгдэх. Ерөнхийдөө хөгжүүлэлтийг хийх цагийг 10.00-14.00, 18.00-22.00 гэж тогтмолжуулбал зүгээр байна. Системдээ хэнээс ямар асуулт асуухаа мүүдл чат дотор нь асуугаад хариулаад явчихаж байя. Амжилт

(Ганбат Сүрэнжав -ийг Thursday, 16 April 2020, 10:23 AM болгож засварласан.)

Үйл ажиллагаа 1

дэргэд Насанбаяр Ганбат -

2020-04-08-ны Хаврын дунд сарын шинийн 15-ны цагаагчин могой өдрийн морь цагт Moodle системийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэв.


(Ганбат Сүрэнжав -ийг Saturday, 11 April 2020, 7:32 PM болгож засварласан.)