Сайтын мэдээ

мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Ай Си Ти оффис дээр 2 өдрийн сургалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.

мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Ай Си Ти оффис дээр 2 өдрийн сургалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.

by Admin admin -
Number of replies: 0

Ай Си Ти Групп ХК болон Санхүүгийн боловсролын HUB-аас НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 12 дугаар анги төгсөж буй сурагчдад мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Ай Си Ти оффис дээр 2 өдрийн сургалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах гэж байна.
Сурагчид мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхол, авьяас, физиологийн онцлог болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзэж мэргэжлээ сонгох нь маш чухал. Түүнээс гадна сонирхож буй мэргэжлийг тэр чиглэлээр ажилладаг байгууллагууд дээр бодитоор туршлага хуримтлуулбал илүү ойлголттой болохоос гадна бодит сонголт хийх боломжтой.
Ирэх арван жилд олон улсад эрэлттэй мэргэжлүүдээр технологийн салбарын мэргэжлүүд зонхилж байна.

Иймд ирээдүйн технологийн салбарын шилдгүүдийн шийдвэр гаргалтад дэм болохоор мэргэжил чиглүүлэх сургалтыг явуулах гэж байна.

Сургалтад 10 хүүхэд шалгаруулж авна.
Шаардлага:
- Одоо 12-р ангид суралцаж байгаа
- Цаашид IT чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа
- Уг сургалтад хамрагдахыг ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ буй.
Доорх линкээр сургалтад бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeVcDwnO-AXnj3vLVrNcZZAOcV0FsgYQ41HyDG5XMe8FgDXyg/viewform